Үндсэн агуулга руу шилжих

Хувь хүний хөгжил – өөрийгөө хөгжүүлэх; Хувь хүний хөгжил буюу өөрийгөө хөгжүүлэх тухай

Хувь хүний хөгжил гэж юу вэ?

Хувь хүний хөгжил гэдэг нь өөрийгөө хөгжүүлэх -ийг хэлнэ. Асуудлаа шийдвэрлэж, амжилтанд хүрч, нэртэй цуутай хүн болох биш өөрийгөө бүх л талаас нь хөгжүүлж, өөрийнхөө үнэ цэнийг өсгөж хүссэн бүхнээ өөртөө татаж чадах хэмжээний хүн болгож хөгжүүлэхийг хэлнэ.

Хүн хорин дөрвөн цагийн дотор өөрийгөө хөгжүүлж чадахгүй. Нэг сар, нэг жилийн дотор ч өөрийгөө тултал нь хөгжүүлж чадахгүй. Хүн амьдралынхаа турш өөрийгөө хөгжүүлнэ. Хөгжүүлэхдээ бага багаар, алхам алхмаар хөгжүүлнэ.

Жишээлбэл хүн нэг зүйлийг хүснэ, түүндээ хүрэхийн тулд өөрийгөө түүндээ хүрч чадах хүн болгож хөгжүүлнэ гэсэн үг. Ингэж хөгжүүлснээр хүүссэнээ бодит болгож чадна. Ахиад өөр нэг юм хүснэ дахиад л өөрийгөө тэр хэмжээгээр нь хөгжүүлнэ. Өөрөөр хэлбэл хүн эхлээд өөртэйгээ маш сайн ажиллаж байж өөрийгөө хөгжүүлнэ. Хөгжүүлснээр хүссэнээ бодит болгох чадвартай хүн болно. Бүүр тодруулбал маргаашийг өөрчлөхийн тулд өнөөдөр шинэ юм сурч, шинэ чадвар эзэмшиж өөрийгөө өчигдөрөөс өөр хүн болгож өөрчлөнө гэсэн үг.

Шинэ цонхонд нээх